Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдөр утааны эсрэг ээж, аавууд жагсана

Бюро өдөр тутам: Өнөөдөр утааны эсрэг ээж, аавууд жагсана

2016 оны арванхоёрдугаар сарын 26

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -16 хэм, шөнөдөө -24 хэм хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Үсээ засуулахад тохиромжгүй буюу хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Өнөөдөр Сүхбаатарын талбайд 12:00 цагаас эцэг, эхчүүд утааны эсрэг тайван жагсаал хийх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

 Монголд хамгийн анхны дөрвөн ихэр ирвэсийн зулзага Дэлхийн байгаль хамгаалах сангийн камерт бичигджээ. Дэлхийн байгаль хамгаалах сан энэхүү бичлэгийг 2016 оны есдүгээр сард авсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтэд дэлгэлээ.

 Ридли Скоттын найруулсан "Alien: Covenant" киноны анхны трейлер цацагдсан байна. Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн кино нь "Alien" франчайзын зургаа дах анги бөгөөд 2017 оны тавдугаар сарын 19-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх