Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 11

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Өнөөдөр нийслэл хотод өдөртөө -9 хэм, шөндөө -13 хэм хүйтэн, бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Үсээ засуулахад тохиромжгүй буюу өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

• Өнөөдөр дуучин Стинг "57th and 9th" нэртэй 12 дах бие даасан цоо шинэ цомгоо танилцуулах болно. Энэ цомог нь түүний 13 жилийн дараа гаргаж байгаа, анхны рок цомог болж байна.

 Өнөөдөр Эми Адамсын гол дүрд нь тоглосон "Arrival" уран зөгнөлт кино нээлтээ хийнэ. Киноны үйл явдалд харь гарагийн хөлөг дэлхий дээр газардах бөгөөд хүмүүс Дэлхийн III дайнд бэлдэх хооронд хэл судлаач доктор Бэнкс харийнхантай холбоо тогтоохыг хичээдэг.

 Энэ өдөр мөн Их Британийн домогт дуучин Дэвид Боуигийн "Bowie Legacy" гэдэг шилдэг дууны түүвэр цомог худалдаанд гарч байна. 

 Өнөөдөр Оросын алдарт зохиолч Ф.М. Достоевский болон Холливүүдын жүжигчин, продюсер Леонардо ДиКаприо нарын мэндэлсэн өдөр юм.

цааш үзэх