Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 14

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөх вэ?

Шинэ долоо хоногийн мэнд! Нийслэл хотноо өнөөдөр өдөртөө -11 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн байна. Үсээ засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд бичжээ.

 Өнөөдөр сар Дэлхийд хамгийн ойр буюу 356,508 км зайд ойртож ирнэ. Энэ үеэр сар 14% илүү том, 30% илүү тод харагдах болно. Ийм үзэгдэл хамгийн сүүлд 1948 онд болж байжээ. Харин 2034 оны арваннэгдүгээр сар хүртэл дахин ийм үзэгдэл тохиолдохгүй гэж space.com вебсайт мэдээллэж байна.

 Өчигдөр орой Хонг Конгийн жүжигчин, найруулагч Жеки Чан кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө "Оскар"-ын хүндэт шагнал хүртсэн байна.

 Скарлетт Йоханссоны тоглосон "Ghost in the Shell" киноны анхны трейлер цацагджээ. Масамунэ Широгийн бичсэн алдарт манга зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь 2017 оны гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийх болно.

 Энэ өдрийг дэлхийн нийт "Чихрийн шижинтэй тэмцэх өдөр" болгон тэмдэглэдэг. Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг энэ талаар мэдээлэл өгч тусгай өдөрлөг зохион байгуулах болно.

цааш үзэх