Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 16

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод өдөртөө -3 хэм, шөнөдөө -15 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрвээ үзээ засуулбал өнгө зүс доройтно гэж дорнын зурхайд бичжээ.

Өнөөдөр бол Олон улсын хүлцэн тэвчих, эв найрамдлын өдөр юм. Энэ өдрийг ЮНЕСКО 1995 оноос эхлэн тэмдэглэн иржээ.

 Анх 1945 оны энэ өдөр ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол шинжлэх ухаан, соёлын байгууллага мэндэлжээ.

"Монголчуудын бүтээсэн капитализм нэртэй" эрдэм шинжилгээний бага хурлыг Лондон коллеж их сургуулийн (UCL) Антропологийн тэнхим болон МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимээс хамтран зохион байгуулна. Энэхүү хурлаар "Хүмүүс өөрсдийн ертөнцийг бий болгохдоо эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалж, капитализм зөвхөн гаднаас орж ирдэг биш харин тухайн үндэстний түүхийн явцад алгуур бий болдог гэдгийг өгүүлнэ" гэж доктор Д.Бум-Очир мэдэгдсэн байна. 

 Жүжигчин Дуэйн Жонсон буюу "The Rock" People сэтгүүлийн хамгийн дур булаам (Sexiest Man Alive) залуугаар тодорчээ. Тэрээр энэ цолыг хүртэж байгаа хоёр дах өнгөт арьст залуу юм. Өмнө нь 1996 онд жүжигчин Дензел Вашингтон People сэтгүүлийн хамгийн дур булаам залуугаар шалгарч байлаа.

 HBO телевиз "Game of Thrones" цувралын зохиолч Жорж Мартинтай тусгай spin-off цуврал хийхээр ярилцаж байна. Дахин сануулахад, "Game of Thrones" цувралын долоодугаар улирал 2017 оны зун гарах болно.

 

цааш үзэх