Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 18

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Нийслэл хотод өдөртөө -14 хэм, шөнөдөө -16 хэм хүйтэн, бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Өнөөдөр үсээ засуулахад тохиромжтой буюу сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

• Өнөөдөр XIV Далай лам Монгол улсад ес дэх удаагийн айлчлалаа хийх болно. Тэрбээр энэ сарын 19-нд Гандантэгчэнлин хийдэд ард олонд зориулсан ном хурна. 

 Өнөөдөр Жоан Роулингийн зохиолоос сэдэвлэсэн "Fantastic Beasts and Where to Find Them" кино Улаанбаатар хотод нээлтээ хийж байна.

 Өнөөдөр Metallica хамтлагийн "Hardwired...to Self-Destruct" нэртэй арав дах бие даасан цомог худалдаанд гарна.

 Өнөөдөр Лос-Анжелесын авто үзэсгэлэн 2016 эхэлнэ. Энэхүү арга хэмжээнд шинэ гарсан автомашин болон автомашины технологийг танилцуулдаг бөгөөд арваннэгдүгээр сарын 18-27 хүртэл үргэлжилнэ.

 

 

 

 

цааш үзэх