Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 22

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө -20 хэм, шөнөдөө -29 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур,Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Warner Bros. кино компанийн Жоан Роулингийн зохиолоос сэдэвлэж бүтээсэн "Fantastic Beasts and Where to Find Them" кино өнгөрсөн амралтын өдрүүдийн box office-ыг тэргүүлж нийт 75 сая долларын орлого олжээ.

 Эрин Хантерын зохиосон "Warriors" хүүхдийн цуврал номыг Alibaba Pictures кино компани бүрэн хэмжээний кино болгох гэж байгаа. Тэгвэл энэхүү дэлгэцийн бүтээлийг "Harry Potter"-ын продюсер Дэвид Хейман найруулахаар болжээ.

• Хятадын OnePlus 3T ухаалаг утас өнөөдөр худалдаанд гарна. Android үйлдлийн системтэй энэхүү ухаалаг утас нь Snapdragon 821 процессор, 16 MP камер, 1080p дэлгэцтэй бөгөөд үнийн хувьд 64GB багтаамжтай нь 439 доллараас эхлэх болно.

 Анх 1995 оны энэ өдөр Pixar болон Walt Disney кино компаниудын бүтээсэн "Toy Story" хүүхэлдэйн кино нээлтээ хийж байжээ. "Toy Story" нь дэлхийн анхны 3D анимэйшн кино юм. 

цааш үзэх