Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 23

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Нийслэл хотод өнөөдөр өдөртөө -16 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгджээ. Үсээ засуулбал нүд бүрэлзэн улцайна гэж дорнын зурхайд бичсэн байна.

Өнөөдөр Miramax кино компанийн бүтээсэн "Bad Santa 2" зул сарын сэдэвтэй, инээдмийн кино нээлтээ хийж байна. Жүжигчин Билли Боб Торнтоны гол дүрд нь тоглосон энэхүү киноны нэгдүгээр анги анх 2003 онд гарч, 76,5 сая долларын орлого олж байсан юм.

Өнөөдөр Канье Уэст болон adidas-ын хамтарсан шинэ Yeezy 350 Boost V2 пүүз улаан, ногоон ба зэс өнгөөр худалдаанд гарч байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод энтрепренершипийг хөгжүүлэх зорилготой Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган эхэлнэ.

Саяхан Хятадын NextEV компанийн танилцуулсан Nio EP9 цахилгаан автомашин Германы Нюрбургрингийн уралдааны зам дээр цахилгаан машины хурдны дээд амжилтыг тогтоолоо. Nio EP9 хурдны замыг бүтэн тойроход ердөө 7 минут 5,12 секундыг зарцуулжээ. Энэхүү супер автомашины дээд хурд нь 312 км/ц бөгөөд 2,7 секундэд 100 км хурд авах чадвартай. Энэ үзүүлэлт нь алдарт Ferrari LaFerrari-гаас ч илүү хурдан байгаа юм.

цааш үзэх