Хайх

Бюро өдөр тутам: Sherlock цувралын шинэ улирал 2017 оны эхний өдөр гарна

Бюро өдөр тутам: Sherlock цувралын шинэ улирал 2017 оны эхний өдөр гарна

2016 оны арванхоёрдугаар сарын 8

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн бөгөөд бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдэгджээ. Хэрэв үсээ засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд бичсэн байна.

 Өнөөдөр Эдинбургийн зохиолчдын музейд маш ховор бүтээл болох "Harry Potter and the Philosopher's Stone" ном дэлгэгдэж байна. Энэхүү ном нь Жоан Роулингийн өөрийн гараар хийсэн тэмдэглэгээтэй анхны хувилбар нь юм. Зохиолч өөрийн гараар зурсан зургууд болон онигоо зэрэг олон зүйлс тус номонд тэмдэглэгдэн үлджээ. 

 BBC телевизийн алдарт "Sherlock" цувралын дөрөвдүгээр улирал 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дэлгэцнээ гарахаар болсон байна. 

 Дуучин Аделийн оролцсон Carpool Karaoke нэвтрүүлгийн дугаар Youtube дээрх энэ жилийн хамгийн их үзсэн видеогоор шалгарчээ. Жеймс Кордены хөтөлдөг CBS телевизийн уг нэвтрүүлгийн энэ дугаарыг ойролцоогоор 135 сая удаа үзсэн байна.

цааш үзэх