Хайх

Бюро өдөр тутам: The Good Fight цувралын анхны трейлер цацагджээ

Бюро өдөр тутам: The Good Fight цувралын анхны трейлер цацагджээ

2016 оны арванхоёрдугаар сарын 21

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -15 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг болно гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 CBS телевизийн "The Good Wife" цувралын спин-офф болох "The Good Fight" цувралын анхны трейлер цацагдсан байна. Энэхүү цувралд Кристин Барански, Каш Жамбо ба "Game of Thrones" цувралааараа алдартай Роуз Лесли нар гол дүрийг нь бүтээжээ. Цуврал 2017 оны хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийнэ.

• Дональд Трамп засгийн газрын албан тушаалын томилгоог хийсээр байгаа юм. Тэрбээр Сильвестр Сталлонед АНУ-ын үндэсний урлагийн санг тэргүүлэх санал тавьсан жүжигчин татгалзжээ. Сталлоне "Гэртээ эргэн ирсэн цэргүүдэд сайн цалинтай ажил, амьдрах байр зэрэг туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд хувь нэмрээ оруулах нь түүний хувьд илүү үр бүтээлтэй байх болно" гэж эвтэйхэн хариулт өгсөн байна.

 Pearl Jam хамтлаг, рэпер Тупак Шакур, Journey, Electric Light Orchestra, Yes зэрэг уран бүтээлчид 2017 оны Америкийн "Рок-н-роллын алдрын танхим"-д багтахаар болжээ. 


цааш үзэх