Хайх

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд

2016 оны арваннэгдүгээр сарын 17

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Улаанбаатар хотод өдөртөө -8 хэм, шөнөдөө -12 хэм хүйтэн, бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв үсээ засуулбал эд малын гарлагатай гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

Өнөөдөр Дэлхийн философийн өдөр юм. Энэ өдрийг ЮНЕСКО 2002 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхийн философийн өдрийг тохиолдуулж олон улс даяар философийн асуудлыг хөндсөн хурал, зөвлөгөөн, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Өнөөдөр Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр юм.

Bloomberg-ийн мэдээллэснээр Apple компани ойрын хугацаанд ухаалаг нүдний шилийг танилцуулах болно гэжээ. Мэдээж энэхүү нүдний шил нь iPhone-той холбогдож ажиллах бөгөөд зураг авахын зэрэгцээ бусад мэдээллийг ч шилний дэлгэцэнд харуулна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Apple-ын ухаалаг нүдний шил хийсвэр бодит байдал үзүүлэх технологитой гэнэ. Одоогоор энэхүү төслийг нууцалж байгаа ч зарим нэг эх сурвалжуудын үзэж буйгаар 2018 оны эхээр танилцуулагдах аж.

Энэ өдөр Улаанбаатар хотноо "Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016" зохион байгуулагдаж байна. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-ын төлөөлөгчид оролцоно.

цааш үзэх