Хайх

Жендерийн тэгш байдлыг эрхэмлэдэг Финлянд улсын шинэ ерөнхий сайд - 34 настай Санна Марин

Жендерийн тэгш байдлыг эрхэмлэдэг Финлянд улсын шинэ ерөнхий сайд - 34 настай Санна Марин

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тооцогддог Финлянд улсын ерөнхий сайдаар 34 настай Санна Марин сонгогдож арванхоёрдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор тангараг өргөлөө. Финлянд нь 1906 онд эмэгтэйчүүдэд улс төрийн бүрэн эрхийг олгосон анхны улс болсон бөгөөд анхны эмэгтэй ерөнхийлөгч Тарья Халоненийг 2000 онд сонгож, тэрээр 2012 он хүртэл албан тушаалаа хашсан юм. Мөн 2003 онд анхны эмэгтэй ерөнхий сайд Аннели Жаэттенмакиг сонгосон ба өнөөдөр парламентын 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Марин засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноор ийнхүү Финляндын таван намын удирдлага бүгд эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа юм. Тодруулбал 32 настай Катри Кулмуни Centre Party намыг удирдаж, 34 настай Мария Охисало Green League намыг тэргүүлж, 32 настай Ли Андерссон Left Alliance намыг удирдаж, харин 55 настай Анна-Мажа Хенрикссон нь Swedish People's Party of Finland намыг удирдаж байна.

Жендерийн тэгш байдлыг эрхэмлэдэг Финлянд улсын шинэ ерөнхий сайд - 34 настай Санна Марин (фото 1)

Марин "Би нас, хүйсийнхээ талаар огт бодож үзээгүй юм байна. Улс төрд орсон шалтгаан болон сонгогчдын итгэлийг олж авсан зүйлсийн талаар л боддог " хэмээн Финляндын хэвлэл мэдээлэлд хэлжээ.

1917 онд Финляндын эмэгтэйчүүдэд дөрвөн долоо хоногийн хугацаатай жирэмсний чөлөө олгож эхэлсэн бол өнөөдөр эцэг эх болж буй ажилчдад нэг жил гаруй чөлөө өгдөг билээ. Тийм ээ, аавуудад ч мөн үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, ар гэрийн ажлыг эн тэнцүү байлгах үүднээс нэг жил хүртэлх цалинтай чөлөө олгодог байна. Иймээс ч Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалтаас гаргасан судалгаанд жендерийн тэгш байдлыг хангах хэмжүүрээр Финлянд улс дэлхийд тэргүүлж байна.

цааш үзэх