Хайх

Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно

Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно

Ховор дурсамж

Text: Buro.Mongolia


Зураг:

RR Auction дуудлага худалдааны компани есдүгээр сарын 24-нд хунтайж Чарльз ба Диана гүнж нарын хуримын зургуудыг нэгтгэн бэлэг дурсгалын цомог болгон дуудлага худалдаанд оруулахаар болжээ

"The Royal Wedding Official Souvenir" нэртэй энэхүү бэлэг дурсгалын зургийн цомгийг RR Auction дуудлага худалдаанд оролцуулж байгаа бөгөөд анхны үнэ нь 2500 доллараас эхэлж байна. Энэхүү зургийн цомог нь нийт 32 хуудаснаас бүрдэх ба 1981 онд болсон Диана болон Чарльз нарын хуримын ёслолын зургуудыг агуулж байгаа. Энэхүү бэлэг дурсгалын цомгийг үнэ цэнэтэй болгож байгаа гол зүйл нь Диана гүнжийн "Диана, 1981 оны долоодугаар сарын 29" (Diana, July: 29th 1981) гэж өөрийн гараар бичсэн гарын үсэг юм.

Диана гүнж одоог хүртэл дэлхий нийтэд нэр хүндтэй хэвээр байгааг үзэхэд тус зургийн цомог дуудлага худалдаанд өндөр үнэ хүрч магадгүй юм.

Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно (фото 1)Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно (фото 2)Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно (фото 3)Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно (фото 4)Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно (фото 5)Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомог дуудлага худалдаанд орно (фото 6)

цааш үзэх