Хайх

Долоо хоногийн апп: Монгол хэлний их тайлбар толь

Долоо хоногийн апп: Монгол хэлний их тайлбар толь

140283 үгтэй

Text: Ж.Чинбат


Зураг:

Монгол хэлний их тайлбар толийн IOS хувилбар гарчээ. Энэ хэрэглүүр таны гар утсанд бяцхан зай эзлэх боловч насан туршийн мэдлэгт тань асар их хувь нэмэр оруулах болно

Бюро 24/7-гийн нийт уншигчдын 54 хувь нь IOS хэрэглэгчид байгаа тул энэхүү баярт мэдээг хуваалцаж буйдаа баяртай байна. Өнөөдрөөс эхлэн бид Монгол хэлний 60,000 толгой үг, 80,000 мянган холбоо үг ямар утга агуулгатай, хэрхэн бичиж, дууддаг болохыг хормын төдийд гар утаснаасаа үзэх боломжтой боллоо. Хүмүүс үгний тайлбар хайхдаа эхлээд Я.Цэвэлийн 30,000 гаруй үгтэй том, зузаан толийг шүүдэг байсан. Дараа нь тэрхүү толийг pdf хувилбарт шилжүүлж, гар утас, компьютертээ ашиглаж ирсэн ч хайх цэс байгаагүй тул ашиглахад тийм ч хялбар биш байлаа. Харин одоо энэхүү шинэ апп хайсан үгээ хормын төдийд л мэдэх боломж олгоно. 

Долоо хоногийн апп: Монгол хэлний их тайлбар толь (фото 1)

Монгол хэл орчин үед даяарчлалын үр нөлөөгөөр олон шийдвэрлэх асуудалтай тулгарч байгаа нь нууц биш юм. Уламжлалт нүүдэлчин ахуйгаас үүсч гарсан олон арван мянган үг хотын суурин орчинд хэрэглээнээс хасагдаж, улмаар залуучуудын хувьд харь үг мэт утга, агуулга нь тодорхой бус санагддаг болсон байдаг. Мөн нөгөө талаар гадаад үгний сонсголонтой дуудлага, утга агуулгын өвөрмөц байдлыг хэт шүтэж, Монгол хэлийг болхи, муу гэж ташаа үздэг бүхэл бүтэн шинэ үе гарч ирж байгаа хандлага ч ажиглагддаг. Гэвч хэл бол үргэлж хувьсан өөрчлөгддөг, гадаад хэлээр баяжин өргөжих онцгой чанартай зүйл юм. 

Долоо хоногийн апп: Монгол хэлний их тайлбар толь (фото 2)

Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж буй олон үг Түрэг, Хятад, Түвд хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн байдаг. Цаашид Англи, Орос зэрэг олон орны хэлээр Монгол хэлний үгсийн сан баяжих нь ч гарцаагүй. Тиймээс бид эх хэлнийхээ язгуур чанарыг илүү ойлгон таньж, орчин үед улам бүр хөгжүүлэх боломжтой. Үүнд туслах шинэхэн аппыг та эндээс татаж аваарай. 

цааш үзэх