Хайх

Apple: iPhone 7 Plus давхар камертай гарна

Apple: iPhone 7 Plus давхар камертай гарна

Давхар цохилт

Text: Б.Амина


Зураг:

MacRumors сайтад KGI Securities-ийн шинжээч Мин Чи Когийн өгсөн мэдээллээр iPhone 7 Plus утасны камер илүү дэвшилтэт аргаар бүтэх гэнэ

iPhone 7 Plus утасны арын камерыг хоёр байлгахаар шийдэж байгаа нь яг л толинд ойсон мэт цэвэр дүрслэлийг бий болгох аж. Apple корпораци энэхүү камераа 2015 онд худалдаж авсан LinX Imaging компанийн технологид үндэслэн бүтээх юм байна. Шинэ технологийн тусламжтайгаар бий болсон камер бүдэг гэрэлд ч илүү нягтаршил сайтай, сарнилт багатай, тод зураг авах болно. Мөн шинэхэн iPhone 7 хувилбар ямар байх талаар олон албан бус мэдээлэл гараад байгаагаас хамгийн ихээр сонирхол татаж буй нь усны хамгаалалттай гарна гэсэн мэдээ юм.

2016 оны намрыг тэсэн ядан хүлээх зуураа Apple бидэнд өөр ямар гэнэтийн бэлэг барихыг таамаглацгаая.

 

цааш үзэх