Хайх

Энэ өдрийн видео: Кара Делевинь ба Дэйв Франко нар рэп тулаан хийж байна

Жеймс Кордены шоун дээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Кара Делевинь хоёр хүчтэй өрсөлдөгчийн эсрэг рэп тулаан хийхийг заавал үзээрэй. Тэр ялж чадах болов уу?

Өчигдөр орой The Late Late Show дээр Кара Делевинь Жеймс Корден ба жүжигчин Дэйв Франко нартай рэп тулаан хийхээр дэвжээн дээр гарч ирлээ. Делевинь зүгээр ч нэг камерын өмнө гарч, загварын тайзнаа алхдаггүй гэдгээ дахин баталж түүний эсрэг хэлсэн ширүүхэн үгнүүдэд маш оновчтой хариулт өгч байсан юм.

Түүний өтгөн хөмсөг, жүжигчний чадвар ба эгчийнх нь талаар тэд доог тохуу хийхэд Кара "Та хоёр хоёулаа надаас намхан, гэхдээ би та хоёроос илүү халуухан охидтой байж үзсэн гэдгийг та нар анзаарсан байх" хэмээн хариулж Жеймс Корден ба Дэйв Франко нарыг ялсан юм. Ямартаа ч маш хөгжилтэй байх болно.

цааш үзэх