Хайх

Facebook олон хүн оролцох боломжтой видео дуудлагын Messenger Rooms үйлчилгээг нэвтрүүллээ

Facebook олон хүн оролцох боломжтой видео дуудлагын Messenger Rooms үйлчилгээг нэвтрүүллээ

Zoom-ийн өрсөлдөгч

Text: Buro.Mongolia


Facebook компани Messenger Rooms гэх олон хүн нэгэн зэрэг оролцох боломжтой видео дуудлагын шинэ үйлчилгээг танилцууллаа. Одоо хэрэглэгчид Facebook болон Messenger тавцангууд дээр "өрөө" үүсгэж, хамгийн ихдээ 50 хүн урин, хоорондоо нэгэн зэрэг видео дуудлагаар холбогдох боломжтой боллоо. Энэ талаар тус олон нийтийн сүлжээний албан ёсны вебсайт дээр мэдэгджээ.

Шинэ үйлчилгээний ачаар хүмүүс гэрээс гаралгүй хамт олноороо онлайн хурал хийж, найз нөхдөөрөө харилцан яриа үүсгэж, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоорондоо холбогдож болох юм. Чат дотор AR (өргөтгөсөн бодит байдал) фильтерүүд, төрөл бүрийн фонууд болон гэрэлтүүлэг ашиглах боломжтой ба видео дуудлагын үргэлжлэх хугацаа хязгааргүй байна.

Facebook олон хүн оролцох боломжтой видео дуудлагын Messenger Rooms үйлчилгээг нэвтрүүллээ (фото 1)

Facebook олон хүн оролцох боломжтой видео дуудлагын Messenger Rooms үйлчилгээг нэвтрүүллээ (фото 2)

Тун удахгүй мөн Instagram Direct болон WhatsApp тавцангууд дээр ижил төрлийн видео дуудлагын үйлчилгээ нэвтэрнэ. Messenger Rooms нь одоо алдрынхаа оргилд хүрээд байгаа Zoom тавцангийн гол өрсөлдөгч болох юм. Түүнчлэн Facebook энэхүү шинэ үйлчилгээгээ Facebook Dating үйлчилгээтэйгээ холбон, хэрэглэгчиддээ виртуал болзоонд явах боломжийг олгох гэнэ.

Messenger Rooms үйлчилгээ энэ долоо хоногоос хэрэглэгчдэд нэвтэрч эхэлнэ.

цааш үзэх