Хайх

Facebook өөрийн видео сувгаа гаргана

Facebook өөрийн видео сувгаа гаргана

Facebook видео сурталчилгааг судалж байна


Зураг: Buro 24/7 Russia

Facebook сурталчилгааний бичлэгүүдийг шинэ мэдээний дундуур гаргадаг болох талаар зохиогчийн эрх эзэмшигчидтэй тохиролцож байна

Энэ долоо хоногт Facebook компани хувийн хөгжмийн үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар мэдэгдсэн. Үүн дээр нэмээд эднийх томоохон хөгжмийн байгууллагуудтай шинэ мэдээний дундуур сурталчилгаа хэлбэрээр видео бичлэг гаргах талаар хэлэлцээр хийж байгаа гэнэ.

2014 онд Facebook компани видео бичлэг тавих боломжийг хэрэглэгчиддээ нээснээс хойш энэ үйлчилгээ мөнгөний томоохон эх үүсвэр болж, YouTube-ийн адил сурталчилгаагаар ихээхэн орлого олж болно гэдгийг ухаарчээ. Мэдээж энэхүү шинэ шийдлийн үр ашгийг хэн нэгэн дангаараа хүртэхгүй. Одоогийн байдлаар фэйсбүүкийн удирдлагууд Vevo, Sony Music болон Universal Music Group гэх мэт байгууллагуудтай тохиролцоо хийж байгаа билээ. Энэ бизнесээс орж ирэх орлогыг таамаглавал орлогын 45% нь Facebook компанид, харин 55% нь тухайн хөгжмийн байгууллагад ногдох гэнэ.

цааш үзэх