Хайх

FKA Twigs гэр бүл болон бэлгийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ

FKA Twigs гэр бүл болон бэлгийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ

Тэрээр “Join The Chorus” нэртэй аяны сурталчилгаанд оролцжээ

Text: Buro.Mongolia


Их Британийн дуучин FKA Twigs буюу Талия Барнетт эмэгтэйчүүд болон охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой “Join The Chorus” аяны хүрээнд нэгэн анимейшн бичлэг танилцуулсан байна.

Энэхүү төслийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх No More Foundation байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн Нарийн бичгийн дарга нарын газар, бүтээлч агентлаг GentleForces зэрэг томоохон байгууллагууд хамтран бүтээжээ. “#JoinTheChorus аяны үйл ажиллагаа нь хүмүүсийн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, хамтран тэмцэхэд чиглэж байгаа юм. Бид бүгд хамтын хүчээр хохирогчдод тусалж чадна” хэмээн үүсгэн байгуулагчид нь тайлбарласан байна.

Тус аяны сурталчилгааны бичлэгт FKA Twigs эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүсийг хувь нэмрээ оруулахыг уриалсан юм. Дуучин бүсгүй хүн бүрийн орон гэр аюулгүй байдлыг мэдрүүлэх газар болох ёстой хэмээн хэлсэн байна. Тэрээр бусдыг өөрт тулгарсан асуудлуудаа нуун даралгүйгээр дэлхий нийттэй хуваалцахыг мөн уриалсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх