Хайх

Zara-гийн үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо

Zara-гийн үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо

Forbes мэдээллэж байна

Text: Б.Амина


Зураг:

Одоо цаг үед хамгийн их хөрөнгөтэй хүмүүсийн жагсаалт гэнэт өөрчлөгдсөн тухай Forbes мэдээллэж байна

Forbes сэтгүүлээс танилцуулдаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Zara сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Амансио Ортега тэргүүлж эхэлжээ. Түүний орлогын огцом өсөлт нь жагсаалтыг тэргүүлэх шалтгаан болсон байна. 2015 оны аравдугаар сарын 23-ны байдлаар түүний хөрөнгө 24 цагийн дотор 5,2 хувиар нэмэгдэж, нийт 79,7 тэрбум долларт хүрчээ.

Ортегагийн огцом үсрэлт нь хэсэг хугацааных ч гэлээ Билл Гейтсийн (78,1 тэрбум доллар) дээр жагслаа. Харин гуравдугаар байрт хөрөнгө оруулагч Уоррен Баффетт 64,4 тэрбум доллараар орсон байна.

Дашрамд дурдахад Forbes сэтгүүлийн "одоо цагийн" жагсаалт байнга өөрчлөгддөг юм. Гэвч Билл Гейтсийн оронд нэгдүгээр байрт багтах нь хүн бүрт олдох завшаан биш билээ.

 

цааш үзэх