Хайх

Франц улсад хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авахыг хориглолоо

Франц улсад хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авахыг хориглолоо

Эрүүл мэндийн яам анорексия өвчинтэй тэмцэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Франц улсад тавдугаар сарын 6-наас эхлэн хэт бага жинтэй моделиудыг ажилд авахыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ. Тиймээс одооноос эхлэн загвар өмсөгчид биеийн жингийн индекс нь хэвийн болохыг баталсан эмчийн бичиг үзүүлсэн тохиолдолд ажилд орох эрхтэй болж байгаа юм.

Ажил олгогч энэ хуулийг зөрчсөн тохиолдолд 75,000 евро хүртэлх торгууль төлөх эсвэл зургаан сар хүртэлх хугацаагаар хорих шийтгэл хүртэхээр тогтоогджээ.

"Бодит бус биеийн галбиртай загвар өмсөгчдийн зураг залуу хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дордуулж, сэтгэл санааны гутралд оруулснаар эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байна" гэж Францын эрүүл мэндийн яамны сайд Марисоль Турен мэдэгджээ.

Мөн тус улсад засаж янзалсан бүх зургуудыг "retouchée" гэх тэмдэглэгээтэй болгох хууль 2017 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих болно.

цааш үзэх