Хайх

“Ghostbusters” киноны үргэлжлэл 2020 онд гарна

“Ghostbusters” киноны үргэлжлэл 2020 онд гарна

Анхны хувилбарын үргэлжлэл

Text: Buro.Mongolia


Сүнсний ангуучдын тухай өгүүлэх "Ghostbusters"-ийн анхны анги 1984 онд гарч, гол дүрд Билл Муррэй тоглож байсан билээ. Тэгвэл инээдмийн төрлийн уг киноны үргэлжлэл 2020 онд дэлгэцнээ гарахаар боллоо. Шинэ "Ghostbusters" киноны зохиолч, найруулагчаар Жейсон Райтман ажиллахаар болсон ба тэрбээр 1984 онд цацагдаж байсан "Ghostbusters"-ийн найруулагч Айван Райтманы хүү ажээ.

Одоогийн байдлаар шинэ кинонд ямар түүх өгүүлэх тухай хараахан тодорхойгүй байгаа ч Жейсон Райтман Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анхны "Ghostbusters" киноны үргэлжлэл байх болно гэдгийг онцолсон юм.

Дашрамд дурдахад Sony кино компани "Ghostbusters" киноны шинэчилсэн хувилбарыг 2016 онд цацсан нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан хэдий ч үзэгчдийн дунд сөрөг шүүмжлэл дагуулан box-office-оос хангалттай орлого цуглуулж чадаагүй байдаг.

цааш үзэх