Хайх

“Hunger Games” ба “Twilight” киноны сэдэвчилсэн парк хаана нээгдэх вэ?

“Hunger Games” ба “Twilight” киноны сэдэвчилсэн парк хаана нээгдэх вэ?

“Lionsgate Movie World”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

"Twilight" ба "Hunger Games" киноны шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад тун удахгүй та өөрийн дуртай киноны ертөнцөд нэвтрэх боломжтой болж байна. Lionsgate кино компани Өмнөд Солонгос улсын Чежү арал дээр "Lionsgate Movie World" нэртэй сэдэвчилсэн парк нээх гэж буйгаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Энэхүү парк нь "Jeju Shinhwa World" нэртэй таван одтой зочид буудлын нэг хэсэг болох бөгөөд нийт 120,000 гаруй м2 талбайг эзлэх юм.

"Lionsgate Movie World" сэдэвчилсэн парк нь нийт долоон бүсэд хуваагдах бөгөөд хүмүүс "Twilight", "Hunger Games", "Now You See Me", "The Hunger Games", мөн тун удахгүй нээлтээ хийх "Robin Hood" кинонуудын ертөнцөд нэвтэрч, дахин давтагдашгүй адал явдлыг мэдрэх боломжтой. Парк дотор киноны зураг авалт ба тоглоомын хэсэг, ресторан, амьд тоглолт болон бусад олон сонирхолтой зүйлс багтах болно гэдгийг Lionsgate кино компани мэдэгджээ.

Чежү арал дээр нээгдэх гэж буй энэ парк нь Universal студийн Орландо дахь Харри Поттерын сэдэвчилсэн парк (The Wizarding World of Harry Potter), Disney кино компанийн Аватар киноны ертөнц ("Pandora: The World of Avatar") зэрэг шилдэг амралт, зугаалгын хүрээлэнгүүдтэй эн зэрэгцэх томоохон төсөл болох аж.

"Lionsgate Movie World" сэдэвчилсэн парк 2019 онд нээгдэхээр төлөвлөгджээ.

цааш үзэх