Хайх

Их Британийн эдийн засаг Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримаас ямар ашиг олох вэ?

Их Британийн эдийн засаг Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримаас ямар ашиг олох вэ?

“Меганы нөлөө”

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хунтайж Харри ба жүжигчин Меган Маркл нарын сүй тавьсан явдал яг одоо дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Мөн хэдийгээр тэдний хуримын ёслол дөрвөн сарын дараа болох ч салбар, салбарын мэргэжилтнүүд энэхүү тэмдэглэлт үйл явдлын талаар янз бүрийн сонирхолтой баримт, тооцооллуудыг хийж, таамаг дэвшүүлсээр байгаа юм.

Тухайлбал бизнесийн үнэлгээ хийдэг Brand Finance нэртэй зөвлөгөөний компани Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын ёслол дээр тулгуурлан Их Британи улсын эдийн засаг хэрхэн сайжрах талаар судалсан байна. Brand Finance компанийн үзэж буйгаар Меган Маркл ба хунтайж Харри нарын хурим Их Британийн эдийн засагт 677 сая ам.долларын ашиг авчрах гэнэ. Тодруулбал хааны удмын хуримын ёслолтой холбоотойгоор аялал жуулчлал, ресторан, зочид буудал, бэлэг дурсгалын худалдаа (футболк, малгай, керамик аяга ба бусад) эрс нэмэгдсэнээр тус улсын эдийн засаг өсөх аж.

Их Британийн эдийн засаг Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримаас ямар ашиг олох вэ? (фото 1)

Сонирхуулахад 2011 онд Кейт Миддлтон ба хунтайж Уильям нарын хуримын ёслолтой холбоотой Их Британид ойролцоогоор 350,000 гаруй жуулчид хүрэлцэн ирсэн гэдгийг Vanity Fair сэтгүүл мэдэгджээ. Ер нь Кембрижийн гүнгийн авхайн өмсөж, зүүсэн хувцас, эд зүйлс бүр тэр дороо зарагдаж дуусдаг байна. Энэхүү үзэгдлийг мэргэжилтнүүд "Кейтийн нөлөө" хэмээн нэрлэдэг аж. Жишээ дурдахад "Кейтийн нөлөө" 2015 онд л гэхэд Их Британийн эдийн засагт 205 сая ам.доллар авчирсан гэж Brand Finance үзжээ. Тэр ч бүү хэл зөвхөн Кейт Миддлтон төдийгүй тэдний хүүхдүүд болох хунтайж Жорж ба Шарлотта гүнж нар ч мөн адил улсынхаа эдийн засагт өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулдаг байна. Тухайлбал мөн л 2015 онд Шарлотта гүнж ба хунтайж Жорж нар (тэдний өмссөн хувцас, гутал бүр тэр дороо л зарагдаж дуусдаг) хамтдаа 239 сая ам.доллараар эдийн засгаа өсгөжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх