Хайх

Их Британийн хатан хаан II Элизабет 91 нас хүрлээ

Их Британийн хатан хаан II Элизабет 91 нас хүрлээ

Улс даяараа баярлаж байна

Text: Buro.Mongolia


Их Британийн хатан хаан II Элизабет хэдхэн цагийн өмнө 91 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулж Хатан хааны морьт их бууны анги 41 удаа зэрэг галласан бол үүнээс нэг цагийн дараа Лондон хотын Тауэрт Хүндэт их бууны анги 62 ёслолын буудлага хийжээ.

Түүнчлэн хатан хааны гэр бүлийн албан ёсны Instagram ба Twitter хуудаснуудад II Элизабет хатны архивын зургууд нийтлэгдсэн байгаа.

Их Британийн хатан хаан II Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн юм. Тэрбээр 1952 онд өөрийн эцэг VI Жорж хааныг таалал төгссөний дараа 25 настайдаа хаан ширээг залгамжилсан билээ. Хатан хаан II Элизабет нь түүхэнд хамгийн олон жил төр барьж буй хатан хаан юм. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд төр барьсан 65 жилийнхээ ойг тэмдэглэсэн байна.

Их Британийн хатан хаан II Элизабет 91 нас хүрлээ (фото 1)

цааш үзэх