Хайх

Илон Маск болон Граймс нар хүүтэй боллоо

Илон Маск болон Граймс нар хүүтэй боллоо

Twitter хуудсаараа зарлажээ

Text: Buro.Mongolia


Зураг:

SpaceX, Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маск болон арт поп, синт поп, электроник урсгалаар уран бүтээлээ туурвидаг Канадын дуучин Клэр Элис Буше буюу Граймс нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Энэхүү баярт мэдээг Илон Маск өөрийн Twitter хуудсаараа зарлаж, "Ээж болон хүүхэд сайн байгаа" хэмээн нэмж хуваалцсан байна. Тэрээр хүүгийнхээ талаар үүнээс өөр мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Эргэн сануулахад хосууд 2018 оноос болзож эхэлсэн бөгөөд дуучин Граймс өнгөрсөн нэгдүгээр сард бие давхар болсноо албан ёсоор зарласан юм.

Өдгөө 32 настай дуучин Граймсын хувьд тэрээр ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авсан бол 48 настай Илон Маск өмнө нь Канадын зохиолч Жастин Уилсонтой гэрлэж, таван хүүгийн эцэг эх болсон билээ.

цааш үзэх