Хайх

Instagram Stories Tik Tok апптай төстэй шинэ үйлдэл танилцууллаа

Instagram Stories Tik Tok апптай төстэй шинэ үйлдэл танилцууллаа

Одоогоор зөвхөн Бразилд ажиллана

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ Reels нэртэй шинэ форматын Stories туршиж байгааг TechCrunch вебсайт мэдэгдэж байна. Хэрэглэгчид энэхүү шинэ үйлдлийг ашиглан Tik Tok аппын форматтай 15 секундийн хөгжмийн видео бичлэгүүдийг хийж болох юм. Тодруулбал видеондоо төрөл бүрийн дуу хөгжим нэмж, хурдыг нь тохируулж Tik Tok стилийн бичлэг хийх боломжтой.

Instagram Stories Tik Tok апптай төстэй шинэ үйлдэл танилцууллаа (фото 1)

Instagram олон нийтийн сүлжээний бүтээгдэхүүний менежмент хариуцсан захирал Робби Штейн шинэ үйлдэл Tik Tok апптай төстэй форматтай байгаа талаар тайлбарлахдаа "Тэд энэ төрлийн форматыг олон нийтэд алдаршуулсан гавьяатай. Гэхдээ яг адилхан хоёр бүтээгдэхүүн гэж байхгүй. Дуу хөгжимтэй видео нийтлэх нь их универсал санаа бөгөөд хүн бүр л ашиглахыг хүснэ гэж бодож байна. Хамгийн гол нь бид Instagram-д зориулагдсан онцгой формат бүтээх зорилготой байгаа" гэж хэлжээ.

Одоогийн байдлаар энэхүү шинэ үйлдлийг зөвхөн Бразил улсад, iOS ба Android үйлдлийн систем дээр танилцуулаад байна.

цааш үзэх