Хайх

Интровертууд амьдрахад хамгийн тохиромжтой улсыг судлаачид оллоо

Интровертууд амьдрахад хамгийн тохиромжтой улсыг судлаачид оллоо

Мөн ийм төрлийн зан араншинтай хүмүүст тохирох шилдэг мэргэжлүүдийг нэрлэсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн Merchant Machine портал судалгаа хийж, дэлхийн аль орон интровертууд амьдрахад хамгийн тохиромжтойг олж тогтоожээ. Судалгааны үр дүнд Канад тэргүүлсэн байна.

Жагсаалтын хоёрдугаарт Австрали, гуравдугаарт Исланд улс тус, тус бичигджээ. Түүнчлэн эхний 10 байранд Орос, Финланд, Шинэ Зеланд, Суринам, Мавритани, Норвеги, Белиз орсон байна. Мэргэжилтнүүд судалгаагаа гаргахдаа хүн амын нягтаршил, байрны үнэ, дундаж цалин, интернетийн хурд зэрэг үзүүлэлтүүдийг тооцоолжээ.

Үүнээс гадна интровертуудад тохирох мэргэжлүүдийг нэрлэсэн байна. Үүнд физикч, одон орон судлаач, машин, тоног төхөөрөмжийн оператор, маркетингийн мэргэжилтэн, веб хөгжүүлэгч, IT шинжээч, гагнуурчин, сантехнигч, бичиг хэргийн ажилтан, программ хангамж хөгжүүлэгч, цахилгаанчин зэрэг мэргэжлүүд багтжээ. Эдгээр мэргэжлүүдийг шалгаруулахдаа цалингийн хэмжээ, зайнаас ажиллах боломж, бусадтай харилцах шаардлага зэрэг олон үзүүлэлтийг тооцоолж гаргасан байна. Гэхдээ үүний зэрэгцээ интровертууд өөрсдөө зохиолч, хөгжмийн зохиолч, уран бүтээлч, алт мөнгөний дархан, компьютерын мэргэжилтэн, ген судлаач, археологич, амьтан сургагч, амьтан судлаач зэрэг мэргэжлүүдийг илүүд үздэг хэмээн мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх