Хайх

Issey Miyake гэр ахуйн хэрэгслийн цуглуулга гаргалаа

Япон хэв маяг таны гэрт

Text: Buro.Mongolia


Япон уур амьсгалтай шинэ гэр ахуйн цуглуулгыг Issey Miyake болон Iittala брэндүүд хамтран гаргалаа

Финляндын гэр ахуйн эдлэлийн Iittala брэндтэй хамтран гаргаж буй Issey Miyake-гийн цуглуулга маш өвөрмөц болжээ. Та эдгээр бүтээлүүдийг хараад шил, керамик, эсвэл даавууны алинаар хийснийг ялгахад тийм ч амар биш байх болно. Энэхүү цуглуулга нь биднийг "Түр амсхийгээд, хором бүрийг таашаа" гэх уриатай гарчээ.

Тус цуглуулгад оригами хэв маягаар хийсэн дэр болон цаасан алчуур, хүнсээ цуглуулахдаа авч явах хөнгөн цүнх, цэцгийн ваар, төрөл бүрийн тавагнууд багтсан байна. Ийнхүү таны гэртэй байх хугацааг илүү тааламжтай болгох бас нэгэн арга нэмэгдлээ.

Issey Miyake гэр ахуйн хэрэгслийн цуглуулга гаргалаа (фото 1)Issey Miyake гэр ахуйн хэрэгслийн цуглуулга гаргалаа (фото 2)Issey Miyake гэр ахуйн хэрэгслийн цуглуулга гаргалаа (фото 3)

цааш үзэх