Хайх

Кейт Мосс дизайны студи нээсэн үү?

Кейт Мосс дизайны студи нээсэн үү?

Шинэ ажил

Text: Б.Амина


Зураг:

Супер модель Кейт Мосс интерьер дизайн хийх хувийн компаниа бүртгүүлсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр тархаад байна

Саяхан Кейт Мосс Английн Котсуолд-Хилсээс холгүйхэн байрлах хотын захын нэгэн байшинд интерьер, дизайн гаргаж өөрийгөө шинэ салбарт сорьсон. Гэсэн хэдий ч тухайн үед тэрбээр мэргэжлийн хүмүүсийн удирдлага доор ажилласан байна. Их Британийн The Sun хэвлэлийн газрын мэдээллэж буйгаар Кейт Мосс найз Кэти Гровын хамт "Kate Moss Interiors Ltd" нэртэй компани бүртгүүлсэн гэнэ. Нэрнээс нь харахад л тэд барилга, орон сууцны интерьер дизайныг гүйцэтгэх бололтой. Харин супер моделийн анхны төсөл юу байх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Кейтийн гаргасан интерьер дизайн хэрхэн харагдах нь сонирхолтой санагдаж байвал түүний өмнөх ажлын зургийг доорхи цомгоос үзээрэй.

цааш үзэх