Хайх

Хүүхдийн төлөө таван км гүйцгээе!

Хүүхдийн төлөө таван км гүйцгээе!

UNICEF Mongolia

Text: Бюро 24/7


Зураг:

НҮБ-ын хүүхдийн сангаас #TeamUnicef нэртэй аян зарлаж байгаа бөгөөд таны гүйсэн таван км тутам таван долларыг НҮБ-ын хүүхдийн санд хандивлана

Өдөр бүр таван км гүйж, алхдаг хүмүүс одоо үүнийгээ сайн үйлсэд оруулж буй бодит хувь нэмэр болгох боломжтой боллоо. Эсвэл хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, өөрийн эрүүл мэндээ тордоод бас бусдад дэм болно гэдэг сайхан хэрэг биш гэж үү? Энэхүү "cорил"-ыг Бразил улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачилсан юм. Таны гүйсэн эсвэл алхсан таван км тутамд таван долларыг спонсор байгууллагууд НҮБ-ын Хүүхдийн санд хандивлах болно. Үүний тулд хэд, хэдэн хялбар алхмуудыг хийхэд л хангалттай:

I алхам: www.teamunicef.org руу орж бүртгүүлнэ.

II алхам: Runtastic, Strava, Runkeeper, Nike, Mapmyrun зэрэг аппликейшн ашиглаж алхсан/гүйсэн замаа хэмжинэ.

III алхам: Таныг  таван км алхаж эсвэл гүйсний дараа cпонсор байгууллагуудын зүгээс НҮБ-ын Хүүхдийн санд хандив өгнө.

Сануулж хэлэхэд, энэхүү аян нь 2016 оны есдүгээр сарын 18 хүртэл хүчинтэй юм байна. Тиймээс та хүүхдийн төлөө энэхүү сайн үйлсийн аянд нэгдээрэй. Танд амжилт хүсье!

Хэрвээ та Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл эндээс хараарай. 

цааш үзэх