Хайх

Одооноос хүн бүр Instagram-д стори хийхдээ линк хавсаргах боломжтой боллоо

Одооноос хүн бүр Instagram-д стори хийхдээ линк хавсаргах боломжтой боллоо

Хэрэглэгчдийн хүсэлтээр

Text: Buro.Mongolia


Хэрэглэгч бүр Instagram-д стори хийхдээ линк буюу нэмэлт холбоос хавсаргах боломжтой боллоо. Энэ талаар Instagram-ийн албан ёсны вебсайт мэдээллэсэн юм.

“Зарим хэрэглэгчид өөрсдийн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ чухал мэдээллээр хуваалцахыг хүсэж байгааг бид сонссон юм. Одоо та хоол хийхээс эхлээд сайн дурын ажил хийх хүртэл, юу ч хийж байсан хамаагүй бусадтай өөрийн түүхээсээ хуваалцах орон зайтай боллоо” хэмээн Instagram мэдэгджээ.

Өмнө нь энэхүү үйлдлийг зөвхөн алдартай уран бүтээлчид, загвар өмсөгчид гэх мэт тодорхой бүлэг хүмүүс эсвэл дагагчдынх нь тоо 10,000 давсан хүмүүс л ашиглах боломжтой байсан билээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх