Хайх

Харри ба Меган Маркл нар Netflix тавцанд зориулсан анхны төсөл дээрээ ажиллаж байна

Харри ба Меган Маркл нар Netflix тавцанд зориулсан анхны төсөл дээрээ ажиллаж байна

“Heart of Invictus”

Text: Buro.Mongolia


Ханхүү Харри ба Меган Маркл нар өнгөрсөн жилийн намар Netflix-тэй хамтран хэд хэдэн төслүүд хийхээр болсноо зарласан билээ. Тэгвэл Netflix тавцангаар цацагдах анхны баримтат цувралын тухай мэдээллүүд ил боллоо. "Heart of Invictus" хэмээх цувралд зэвсэгт хүчинд зүтгэж байхдаа гэмтсэн цэргийн албан хаагчид хэрхэн спортод хүчээ сорьж буйг харуулах ажээ. Цувралын найруулагчаар Оскарын шагналт найруулагч Орландо фон Айнсидел ажиллаж байгаа бол түүний хамтрагч Жоанна Натасегара продюсерын үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Cонирхуулахад, шархдаж гэмтсэн цэргүүдэд урам зориг өгөхийг зорьдог Invictus Games санг ханхүү Харри 2014 онд үүсгэн байгуулсан ба цувралаар дамжуулан сангийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой гэдгийг эх сурвалжууд онцолжээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч гуравдугаар сард ханхүү Харри болон гүнгийн авхай Меган нар Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэгт зочноор уригдан язгууртны амьдралаас эхлээд гэрлэлт, хүмүүнлэгийн ажил гээд өргөн сэдвийн тухай ярилцаж, дэлхий дахинаа шуугиан тарьсан юм.

 

цааш үзэх