Хайх

Хоакин Феникс болон Руни Мара нар анхны хүүхдээ хүлээж байна

Хоакин Феникс болон Руни Мара нар анхны хүүхдээ хүлээж байна

Жүжигчин бүсгүй зургаан сартай жирэмсэн гэж эх сурвалж мэдэгдлээ

Text: Бюро 24/7


Зураг:

Жүжигчин Руни Мара болон Хоакин Феникс нар энэ зун анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсныг PageSix мэдэгдлээ.

Хэдийгээр хосууд энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч эх сурвалжийн мэдээлснээр жүжигчин бүсгүй бие давхар болоод зургаан сар болж байгаа гэжээ. Хосууд одоогоор Лос-Анжелес дахь гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногийн турш Руни Мара үргэлж сул загвартай хувцас өмсөн папарацци зургууд дээр харагдсаныг PageSix нэмж онцолсон юм.

Эргэн сануулахад Хоакин Феникс, Руни Мара нар 2013 онд "Her" киноны зураг авалтын үеэр танилцаж, үүнээс гурван жилийн дараа болзож эхэлсэн байдаг. Харин 2019 оны долоодугаар сард тэд сүй тавьснаа албан ёсоор зарласан юм.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх