Хайх

Хятадад нохойг хоншоорынх нь хээгээр таних шинэ технологи бүтээлээ

Хятадад нохойг хоншоорынх нь хээгээр таних шинэ технологи бүтээлээ

Хайртай амьтнаа хайж олоход тусална

Text: Buro.Mongolia


Зураг:

Нохойн хоншоор бүр яг л хүний хурууны хээтэй адил давтагдашгүй байдаг. Тэгвэл Хятадын Ханжоу хотын удирдлагууд нохойг хоншоорынх нь хээгээр таних туршилтын төсөл эхлүүлсэн байна. Ингэснээр хайртай амьтнаа алдсан хүмүүс хоншоорынх нь хээгээр хайж олох боломжтой болох юм.

Гэрийн тэжээвэр амьтнаа энэ төсөлд бүртгүүлэхийн тулд нохойнхоо хоншоорын зургийг тусгай аппликэйшнд байршуулах хэрэгтэй. Хэрвээ амьтнаа алдсан тохиолдолд энэхүү дижитал лицензийн тусламжтай хайх үйл явц илүү хялбарчлагдах болно.

"Бид энэ технологийг өнгөрсөн оны есдүгээр сараас туршиж эхэлсэн бөгөөд цаашид энэ төслийн цар хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэж тус улсын хууль сахиулах байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх