Хайх

Коби Брайант 41 насандаа нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

Коби Брайант 41 насандаа нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

Домогт тамирчин 13 настай охиныхоо хамтаар хорвоог орхилоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн цагийн өмнө дэлхийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг болох Коби Брайант 41 насандаа нисдэг тэрэгний ослоор энэ хорвоог орхилоо. Нисдэг тэрэгт нийт есөн хүн зорчиж явсан бөгөөд тэдний дунд алдарт тамирчны 13 настай охин Жианна байжээ. Харамсалтай нь ослоос нэг ч хүн амьд үлдэж чадаагүй юм.

Коби Брайант 20 жилийн спортын карьертаа Los Angeles Lakers багт тоглон нийт таван удаа NBA-н аварга болж байжээ. Тэрээр мөн АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглон 2008 ба 2012 оны Олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан билээ.

Коби Брайант 2016 онд спортын карьераа өндөрлөж байгаагаа зарласан юм. Энэхүү чухал үйл явдалд зориулан тэрээр "Dear Basketball" нэртэй богино хэмжээний анимэйшн кино хийсэн бөгөөд энэхүү бүтээл нь 2018 онд Оскарын шагнал хүртэж байв. Харин одоо "Dear Basketball" кино болон Коби Брайантын карьерын онцлох мөчүүдийг үзэн, түүнийг санан дурсацгаая.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх