Хайх

Леонардо ДиКаприогийн гала хүлээн авалт боллоо

Леонардо ДиКаприогийн гала хүлээн авалт боллоо

Байгаль дэлхийн төлөө


Зураг:

Леонардо ДиКаприо дэлхий ертөнц, ан амьтныг хамгаалах үйлсэд зориулж өөрийн нэрэмжит сангаасаа дуудлага худалдаа зохион байгууллаа

LDF буюу Leonardo DiCaprio Foundation маш сонирхолтой дуудлага худалдаа өрнүүлдэг. Үнэ хаялцуулан худалдах зүйлсэд нь өнгөрсөн жил ДиКаприогийн кинонд дүр бүтээх, эсвэл U2 хамтлагийн Боногийн гитарын эзэн болох зэрэг орж байсан. Энэ жилийн хувьд тэд бүр илүү содон зүйлс сэдсэнээ "Амьдралд ганц удаа тохиох боломж" гэж онцолжээ. Энэ удаад дуудлага худалдаанаас Элтон Жоны тоглолтын тасалбар, Мадоннагийн аялан тоглолтын үеэр тайзны ард орох, Рожер Федерертэй ганцаарчилсан тоглолт хийх, Пикассогийн постер авах, "Rolex Daytona DiCaprio" цагны эзэн болох, Жеймс Камероны гарын үсэгтэй "Titanic" киноны аврах хантааз болон Монэгийн зурсан Жанна Сервогийн хөрөг зэргийг үнэ хаялцан авч болох юм. Мөн дуудлага худалдааны хамгийн том шагналуудын нэг нь Леонардо Ди Каприогийн Белиз дахь хувийн арал дээр байдаг орон сууцнаас авах байлаа.

LDF сангийн 2015 оны дуудлага худалдаа 40 сая ам.долларыг цуглуулж чадсан байна. Энэхүү үйл ажиллагаанаас босгосон бүх хөрөнгө нь LDF санд цугларч, Леогийн удирдлаган дор байдаг олон буяны төслүүдэд хуваарилагддаг. LDF сан нь 70 гаруй санаачлага дээр ажиллаж байгаа бөгөөд төслүүдийг Chopard, Giorgio Armani болон Swiss Banking Group Julius Baer гэсэн аварга том корпорациуд дэмжин ажилладаг.

Дашрамд дурьдахад, ДиКаприо 1998 онд зэрлэг байгалийг хамгаалах сан байгуулж байсан ба НҮБ-ийн уур амьсгалын асуудлын төлөөлөгчөөр ажилладаг билээ. Түүнчлэн жүжигчин маань бусад буяны байгууллагуудад тогтмол хандив өргөдгөөс гадна Белиз арлын эрэг дээр эко амралтын газар барьж байгаа.

 

цааш үзэх