Хайх

Японд люкс зэрэглэлийн капсулан зочид буудал нээгдэнэ

Японд люкс зэрэглэлийн капсулан зочид буудал нээгдэнэ

Капсулан тохилог байдал

Text: Б.Амина


Зураг:

Японы зочид буудлын First Cabin сүлжээ анхны люкс зэрэглэлийн, маш тухлаг капсулан буудал нээх гэж байна

Японд анхны капсулан зочид буудал 1979 онд нээгдсэн цагаас хойш одоог хүртэл хүмүүст маш эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ хэвээр байгаа билээ. First Cabin компани зочид буудлын сүлжээгээ шинэ түвшинд гаргахаар шийдэн, жижигхэн кабинуудын люкс хувилбарыг хийхээр болжээ. Хэдийгээр өрөө нь хоёрхон метр квадрат зайтай ч гэлээ тэнд маш тухлаг байх гэнэ. Энэхүү буудлын капсул бүр нь ор, зурагт болон ажлын ширээтэй байхаас гадна өрөө бүрт хувийн эд зүйлсээ хадгалах сейф байрлуулна. Хэрвээ үйлчлүүлэгч алжаалаа тайлахыг хүсвэл лоббид мини баар орж, хувцасаа угаах бол лоббид байх угаалгын машин болон хатаагчийг ашиглаж болно.

Японд люкс зэрэглэлийн капсулан зочид буудал нээгдэнэ (фото 1)

Японд люкс зэрэглэлийн капсулан зочид буудал нээгдэнэ (фото 2)Японд люкс зэрэглэлийн капсулан зочид буудал нээгдэнэ (фото 3)Японд люкс зэрэглэлийн капсулан зочид буудал нээгдэнэ (фото 4)

цааш үзэх