Хайх

Меган Маркл олон нийтийн өмнө танилцуулдаг илтгэлээ өөрөө бичдэг

Меган Маркл олон нийтийн өмнө танилцуулдаг илтгэлээ өөрөө бичдэг

Сассексын гүнгийн авхай олон нийтийн өмнө үг хэлэхдээ феминизмийн тухай ярьж, өөрийн амьдралын түүхээсээ дурсдаг

Text: Бюро 24/7


Зураг:

Австралийн ABC News мэдээний агентлаг Меган Марклын амьдралаас сэдэвлэсэн "Meghan's New Life: The Real Princess Diaries" (Меганы шинэ амьдрал: Жинхэнэ гүнжийн өдрийн тэмдэглэл) нэртэй баримтат кино гаргахаар зэхэж байна. Киноны уран бүтээлчид Сассексын гүнгийн авхай саяхан хийсэн Австрали ба Шинэ Зеланд дахь аяны үеэр олон нийтийн өмнө хэлсэн үгээ өөрөө бичсэн болохыг олж мэджээ. Энэ нь хатан хааны гэр бүлийн гишүүдийн хувьд нийтлэг тохиолддог зүйл биш гэнэ. Учир нь ихэвчлэн энэ ажлыг мэргэжлийн илтгэл бичигчид хийдэг байна.

Меган Фижид үг хэлэх үедээ өөрийн гараар бичсэн тэмдэглэлээ харан феминизмийн талаар ярьж, коллежид суралцаж байсан үеэ дурсан, амьдралынхаа туршлагаас хуваалцаж байсныг ABC-гийн тоймч Омид Скоби онцолжээ.

"Феминизмийн талаар ярьсан нь хааны гэр бүлийн нэгэнт тогтсон хязгаарыг тэлж байгааг илтгэнэ. Үүнийг хатан хаан ч тэр, Кейт Миддлтон ч тэр хэзээ ч хийж байгаагүй. Меган бол бидний мөрөөдлийн феминист гүнж" хэмээн Vanity Fair-ын сэтгүүлч Мишель Руис хэлсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх