Хайх

Адал явдлын шинэ эрин: 360°-ын бичлэг хийх, зураг авах Nikon KeyMission камер

Адал явдлын шинэ эрин: 360°-ын бичлэг хийх, зураг авах Nikon KeyMission камер

Усны хамгаалалттай

Text: Б.Амина


Зураг:

Жил бүрийн нэгдүгээр сард Лас Вегаст зохион байгуулагддаг технологийн CES шоу дээр шинэхэн Nikon KeyMission 360 камераа танилцууллаа

Nikon KeyMission 360 камер нь усны хамгаалалттай, 360 хэмийн орчныг 4К нягтаршилтайгаар буулгах чадалтай камер юм. Ус, тоос, доргилт болон хүйтний хамгаалалттай тул экстрим аялалд дурлагчдад илүү тохирно. Шинэхэн камер үзэгдэх орчныг 360 хэм буулгах ба мөн ойролцоогоор 30 метрийн гүнд усны даралт даах чадалтай. Камеранд электрон чичиргээ бууруулагч (VR) суулгасан нь доргилтыг багасгаж, илүү тогтвортой бичлэг хийх нөхцөл олгоно. 360 хэмийн зураг болон видео бичлэгийг тусгайлан байрлуулсан дүрс мэдрэгч болон линзнүүд нь HD чанартай буулгадаг байна. 

Видео танилцуулгаас харахад адал явдалд дурлагч, шинийг нээгч, өөрийнхөө туулсан гайхамшигт түүхийг хүмүүст хамгийн бодитоор нь үзүүлэхийг хүсэгчдийн жинхэнэ мөрөөдөл болох нь ээ.

Адал явдлын шинэ эрин: 360°-ын бичлэг хийх, зураг авах Nikon KeyMission камер (фото 1)

Nikon KeyMission 360 камерыг энэ хавар гаргахаар төлөвлөсөн ба одоогоор ямар үнээр худалдаалагдах нь тодорхойгүй байна.

цааш үзэх