Хайх

Карл Лагерфельдын амьдарч байсан харшийг түрээслэх боломжтой боллоо

Карл Лагерфельдын амьдарч байсан харшийг түрээслэх боломжтой боллоо

“La Vigie” вилла

Text: Buro.Mongolia


Зураг:

Одооноос эхлэн дизайнер Карл Лагерфельдын амьдарч байсан харшийг долоо хоногоос нэг сарын хугацаанд түрээслэх боломжтой боллоо.

Хуучин Карл Лагерфельдын эзэмшилд байсан гурван давхар "La Vigie" вилла нь Monte-Carlo Beach зочид буудлын хажууханд оршдог. Хадан хавцал дээр баригдсан энэхүү байшингаас Газар дундын тэнгис, Монако улс, Рокбрюн-Кап-Мартен хотын тохой гайхалтай харагддаг байна.

Нийт зургаан унтлагын өрөө, таван угаалгын өрөө болон асар том тагттай энэхүү виллаг анх Их Британийн хэвлэлийн газрын эзэн, улс төрч Уильям Ингрэм босгосон юм. Харин 1986 онд Карл Лагерфельд ноён Ингрэмээс энэхүү виллаг 14 сая доллараар худалдан авч, дахин засварласан байдаг.

Сүүлийн жилүүдэд "La Vigie" виллад янз бүрийн үзэсгэлэн, арга хэмжүүнүүдийг зохион байгуулж, зочид буудал хэлбэрээр ашиглаж ирсэн байгаа. Энд тухайлбал Кампаны ах дүүс болон домогт архитектор Заха Хадидын үзэсгэлэн тавигдаж байсан удаатай юм.

Энэхүү үзэсгэлэнт виллаг түрээслэхийг хүссэн хүмүүс дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой байна.

 

 

цааш үзэх