Хайх

Зөвхөн бүсгүйчүүдэд: Nike Мексикт дэлгүүртэй дасгалын төв нээлээ

Зөвхөн бүсгүйчүүдэд: Nike Мексикт дэлгүүртэй дасгалын төв нээлээ

Нэгд хоёр

Text: Б.Амина


Зураг:

Nike Меxико хотын бүсгүйчүүд цугларах шинэ төв

Nike Мексик бүсгүйчүүдийг спортод уриалан дуудаж, байнгын дасгал хөдөлгөөнд дуртай болгох зорилгоор гурван давхар барилга бүхий дасгал сургууль хийх боломжтой төв нээлээ. Энд нэгдүгээр давхарт нь зөвхөн эмэгтэйчүүдийн хувцасны цуглуулгатай дэлгүүр, хоёрдугаар давхарт йог болон фитнес заал, харин гуравдугаар давхарт нь зөөлөн буйдан, сийрсэн сандалтай лекцийн задгай тагт байх аж. Тэнд зочлон ирэх хүмүүс мөн тайвшруулах иллэг хийлгэх эсвэл орон нутгийн жимсээр хийсэн коктейльтэй ундааны бааранд тухлах боломжтой. Шинэ төвийн интерьер заслыг нь орчин үеийн граффити зураачид чимэглэсэн бөгөөд,  өдөржин спортоор хичээллэхэд таатай орчин бий болгожээ.

Зөвхөн бүсгүйчүүдэд: Nike Мексикт дэлгүүртэй дасгалын төв нээлээ (фото 1)

 

цааш үзэх