Хайх

Онцлох Instagram: Улс төрийг cool болгох зорилготой @uglooo

Онцлох Instagram: Улс төрийг cool болгох зорилготой @uglooo

Нам, эвсэл, нэр дэвшигчдээс хараат бус залуусын хөдөлгөөн

Text: Бюро 24/7


Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураах өдөр долоо ч хүрэхгүй хоногийн дараа тохиох гэж байна. Олон нийтийн сүлжээнүүдэд үнэн худал нь үл мэдэгдэх асар их хэмжээний мэдээлэл цацагдаж байгаа энэ үед өөрт хэрэгтэй мэдээллийг шүүж авна гэдэг амаргүй даалгавар болоод байгаа юм. Тэгвэл тэр олон мэдээллийн эх үүсвэр дундаас @uglooo гэх нэгэн Instagram хуудас өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, нам, эвсэл болоод нэр дэвшигчдээс хараат бус байдал, энгийн бөгөөд сонирхолтой нийтлэлүүдээрээ ялгарч, залуусын анхаарлыг ихэд татаж байна.

Хамгийн анх тавдугаар сарын 25-ны өглөө Монголын Instagram хэрэглэгчид өөрсдийн newsfeed дээрээ "ӨГЛӨӨ" гэх постыг харсан байх. Тэгвэл "ӨГЛӨӨ" гэж яг юу юм болоо?

ӨГЛӨӨ нь аливаа нам, эвсэл, нэр дэвшигчдээс хараат бус залуусын хөдөлгөөн юм. Улс төрийг cool болгох зорилготой уг аян нь улс төрийн нэр томьёо, мэдээллийг энгийн бөгөөд сонирхолтойгоор хүргэдэг бөгөөд орчин үеийн залууст зориулжээ.

Тэдний бэлтгэдэг олон төрлийн контентуудаас дурдвал:

  • Улс төрийн үг хэллэгийн тайлбар - Түгээмэл хэрэглэгддэг ч тэр бүр утгыг нь мэддэггүй үг хэллэгийг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарладаг.
  • #Хэнийнбээ - Удахгүй болох УИХ-ын сонгууль зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 200 гаруй нэр дэвшигч байна. Тойрог болгоны нэр дэвшигчдийн нэрийг тогтооход хялбар, бас сонирхолтой байдлаар оруулж байгаа юм байна.
  • #ДээлтэйСаналааӨглөө
  • Залууст нэг санал байна
  • Сонгуулийн талаарх АСУУЛТ ХАРИУЛТ

Сэтгэгдэл бичих

цааш үзэх