Хайх

Ritz урьдчилсан захиалгын жагсаалтаа нээлээ

Ritz урьдчилсан захиалгын жагсаалтаа нээлээ

Гурван жилийн дараа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Парисын Ritz 2016 оны гуравдугаар сарын захиалгаа авж эхэлснээ мэдэгдлээ. Тэгэхээр домогт зочид буудал томоохон сэргээн засварлалтаа дуусгаж, үүдээ дахин нээхэд болон болжээ

Вандомын талбай дээр оршдог алдарт зочид буудал нээгдэхийг хүлээсэн олон хүний хүсэл биелж энэ оны сүүл гэхэд үүд хаалгаа нээх нь. Иймээс хамгийн багадаа $985-оос эхэлдэг тансаг өрөөг захиалахыг хүсэгчид яараарай. Зочид буудал үйл ажиллагаагаа 2015 оны сүүлээр явуулж эхлэх хэдий ч албан ёсны нээлт нь 2016 оны гуравдугаар сарын 14-нд төлөвлөгдсөн байна.

Сануулж хэлэхэд, 117 жилийн настай энэхүү зочид буудал нь өөрийн түүхэн дэх хамгийн том сэргээн засварлалтаа хийсэн билээ. Засварын бүх ажлыг хариуцсан Bouygues Construction группын мэдэгдсэнээр барилгыг бүтнээр нь сэргээн засч, дотоод заслыг нь хүртэл өөрчилжээ. Гурван жилийн турш явагдсан засварын дараа Ritz зуны ресторантай болж бүжгийн талбайгаа томсгох төлөвлөгөөтэй байсан. Мөн шинэчлэгдсэн зочид буудалд Chanel өөрийн гоо сайхны орон зайгаа нээх болсноо мэдэгдсэн байгаа.

 

цааш үзэх