Хайх

ROAM-e: Селфи хийхэд зориулсан мини дрон

ROAM-e: Селфи хийхэд зориулсан мини дрон

Зугаатай

Text: Б.Амина


Зураг:

Селфи стикийг бүрэн орлох ROAM-e нэртэй мини дрон гарлаа. Одоо өөрийнхөө зургийг авч, бичлэг хийхэд илүү зугаатай боллоо

Австралийн IoT Group өдөр тутамд хэрэглэгдэх хэрэгслийг илүү шинэчлэн, дэвшилтэт технологи бүтээх зорилготой компани юм. Тэд энэ удаад селфи зураг авахад зориулсан ROAM-e нэртэй мини дрон бүтээжээ. Энэхүү мини дрон хэрэглэгчийнхээ царай төрхийг таних технологитой юм байна. ROAM-e 25 метрийн зайнаас зураг авч мөн 360 хэмийн дэлгэмэл зураг авахаас гадна шууд дамжуулалтын бичлэг хийнэ.

ROAM-e мини дроны сэнс эвхэгдэн хураагддаг тул зөөвөрлөхөд аюулгүй, мөн овор багатай, хөнгөн юм байна. Дрон нэг цэнэгээрээ агаарт 20 минут ажиллах чадалтай бөгөөд зайг цэнэглэхэд хоёр цаг шаардагдана. Харин үнийн хувьд 349 долларын үнэтэйгээр худалдаанд гарчээ.

цааш үзэх