Хайх

SAG Awards-ын эргэн тойронд: Брэд Питт ба Женнифер Энистон нар тайзны ард таарсан мөч

SAG Awards-ын эргэн тойронд: Брэд Питт ба Женнифер Энистон нар тайзны ард таарсан мөч

SAG Awards 2020

Text: Buro.Mongolia


2020 оны SAG Awards буюу Screen Actors Guild Awards ёслол яг одоо Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл хэдхэн хормын өмнө жүжигчин Женнифер Энистон "The Morning Show" цувралаараа "Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртсэн бол үүнээс өмнө түүний экс нөхөр, жүжигчин Брэд Питт "Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон юм. Сонирхолтой нь Женнифер Энистоныг тайзан дээр шагналаа гардан авах үед Брэд Питт ёслолын танхимд байгаагүй ч өөр өрөөнд түүнийг тайзан дээр үг хэлэхийг дэлгэцээр маш анхааралтай үзэж байсныг E! баримтжуулан авсан байна.

Мөн тэд ёслолын тайзны ард бие биетэйгээ тааралдан хоорондоо маш дотно харилцаж байгаа сонирхолтой мөчийг гэрэл зурагчид дурандаа буулган авсан бөгөөд эдгээр зургууд яг одоо цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа юм.

SAG Awards-ын эргэн тойронд: Брэд Питт ба Женнифер Энистон нар тайзны ард таарсан мөч (фото 1)

Дашрамд дурдахад Алтан Бөмбөрцөг 2020 шагнал гардуулах ёслолын үеэр Брэд Питт Женнифер Энистоныг "Миний сайн найз" хэмээн хэлж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх