Хайх

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа

2,480 ам.доллараар худалдаалагдана

Text: Buro.Mongolia


Samsung компани шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээний үеэр Thom Browne брэндтэй хамтран гаргаж буй Galaxy Z Flip эвхэгддэг ухаалаг гар утсаа танилцууллаа. Хувцас загвар болон технологийн нэгдэл болсон Galaxy Z Flip загварт Thom Browne брэндийн бэлгэ тэмдэг болсон улаан, цагаан, цэнхэр өнгийн судал болон саарал өнгийн суурь орсон бол үзүүлэлтийн хувьд Snapdragon 855+ процессор, 6.7 инчийн LED дэлгэцтэй бөгөөд эвхэгдсэн үедээ 73.6 х 87.4 мм хэмжээтэй болдог байна. Galaxy Z Flip Thom Browne Edition 2,480 ам.доллараар худалдаалагдах ба гар утсыг Galaxy Watch Active2 ухаалаг бугуйн цаг, Galaxy Buds+ ухаалаг чихэвч дагалдан ирэх юм.

Сонирхуулахад Thom Browne брэнд хувцас загварын салбарт эрэгтэй хослолыг нэн орчин үеийн хэв маягт оруулан урладгаараа алдартай ба Леброн Жеймс, Лионель Месси нарын аяллын хослолыг бүтээдэг гэдгээрээ залуусын дунд нэртэй билээ.

 

 

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа (фото 1)

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа (фото 2)

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа (фото 3)

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа (фото 4)

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа (фото 5)

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа (фото 6)

Samsung Thom Browne брэндтэй хамтран эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас гаргалаа (фото 7)

цааш үзэх