Хайх

Сара Жессика Паркертай хамт шоппинг хийх үү?

Сара Жессика Паркертай хамт шоппинг хийх үү?

Туфли, хөлдөөсөн йогурт мөн балет үзэх тасалбар дагалдана

Text: Бюро 24/7


Зураг:

Airbnb компани Нью-Йорк хотод нэгэн сонирхолтой шинэ үйлчилгээг хүмүүст санал болгож эхэллээ. Одоо энэхүү аппаар дамжуулж пентхаус биш харин аравдугаар сарын 6-нд жүжигчин Сара Жессика Паркертай хамт шоппинг хийх боломжийг "түрээсэлж" болно. Жүжигчин бүсгүйтэй хоёр цагийг дэлгүүр хэсэн өнгөрүүлэхэд 400 ам.доллар төлөх хэрэгтэй аж. Нийт ердөө дөрвөн хүн л энэхүү ховор боломжийг авч чадах ба бүртгэл нь маргааш буюу есдүгээр сарын 28-ны өглөө эхэлнэ.

Хөтөлбөрийн дагуу сонгогдсон хүн Bloomingdales худалдааны төвд байрлах Сара Жессика Паркерын SJP Collection брэндийн туфли үнэгүй авч, мөн жүжигчин бүсгүйтэй хамт хөлдөөсөн йогурт идэн, түр завсарлага авч болно. Эцэст нь Сара Жессика Паркер New York City Ballet-ын хаалттай тоглолт үзэх тасалбарыг гардуулна.

"Энэхүү хөтөлбөр Нью-Йорк хотын жинхэнэ төрхийг харуулна гэдэгт би итгэлтэй байна. Хэдийгээр бид MoMA эсвэл Whitney музейд очиж, Чайна-таун, High Line, Ист-Виллиж зэрэг газруудаар зугаалж болох байсан ч би Нью-Йорк хотын бэлгэ тэмдэг болсон маш онцгой газрыг сонгосон" гэж Сара Жессика Паркер хэлжээ.

Сара Жессика Паркер энэ намар өөрийн зохион байгуулж буй New York City Ballet-ын загварын үдэшлэгийг сурталчлах зорилгоор энэхүү төсөлд оролцохоор шийдсэн байна.

Загвар ба балетын урлагийг хослуулсан уг арга хэмжээ нь есдүгээр сарын 28-нд Нью-Йорк хотын Линкольн төвийн тайзан дээр зохиогдоно. Мөн дизайнер Жонатан Сандерс, Виржил Абло, Лора Ким, Цумори Тисато нар энэхүү арга хэмжээнд оролцох бүжгийн жүжигчдийн костюмыг урласан байна.

цааш үзэх