Хайх

Шинэ Signature Touch: Vertu-гийн хүчирхэг утас

Шинэ Signature Touch: Vertu-гийн хүчирхэг утас

Улам нимгэн

Text: Б.Амина


Зураг:

Vertu брэндийн түүхэн дэх Signature Touch гэх хамгийн гар хүчирхэг утас танилцуулагдлаа

Vertu утсыг Хэмпширт гар аргаар бүтээдэг билээ. Шинэ Signature Touch нь өмнөх загварууд шигээ титанаар хийгдэж, дэлгэц нь илүү тод, цэвэр болжээ. Энэ нь пикселийн нягтрал нь 100 dpi-с дээш болсон ба ихэнхи гар утаснаас илүү юм гэсэн үг юм. Харин дуугаралтын хувьд Dolbу Digital Plus систем суулгаснаар илүү чангарчээ. Signature Touch нь Vertu брэндийн түүхэн дэх хамгийн хүчтэй загварт тооцогддог. Уг утасны камер зураг боловсруулах технологи болон хоёр LED гэрэлтэй, шуугиан намдаах чадвартай учир хамгийн чанартай дуудлага хүлээн авдаг. Шинэ Signature Touch утасны ирээдүйн хэрэглэгчдийг байршилаас үл шалтгаалах төгс сүлжээ, мөн Wi-Fi сүлжээгээр дэлхийн хаана ч ямар ч цахим хуудас руу орох болон Vertu-гийн үйлчилгээний онцгой эрхэд хамрагдах боломж зэрэг хүлээж байна.

Signature Touch утсыг төгс болгохын тулд уламжлалт ёсоор хамгийн үнэтэй, чамин арьсыг ашиглажээ. Утас тус бүрийг тусгайлан тугал, матар болон гүрвэлийн арьсыг гар аргаар оёж будан чимэглэсэн байна. Шинэхэн Vertu одоогоор дөрвөн өнгө, найман загвартай худалдаалагдах ба удахгүй нэмэлт гэрнүүд гарах аж. Signature Touch утасны арын хэсгийн титан хаалтанд утас бүтээгчийн мастерын нэр байх бөгөөд хэрэв хэрэглэгч хүсвэл өөрийн нэрийг бичүүлэх боломжтой.

Шинэ Signature Touch: Vertu-гийн хүчирхэг утас (фото 1)Шинэ Signature Touch: Vertu-гийн хүчирхэг утас (фото 2)

цааш үзэх