Хайх

Шинэ жилийн гацуур модоо хэрхэн чимэглэх вэ?

Шинэ жилийн гацуур модоо хэрхэн чимэглэх вэ?

Шотландын алдарт дизайнерын өгсөн гурван зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Шотландын дизайнер Кристофер Кейн Их Британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ жил болон зул сарын баярын уламжлалаасаа хуваалцжээ. Түүний гэрийн чимэглэлийг зээ дүү нь хариуцаж авдаг гэдгийг алдарт дизайнер хэлсэн юм. Ингэхдээ тэр тод өнгө сонгож, тэр дундаа Шотланд уламжлалт тартан хээ ашиглах дуртай гэнэ.

Харин өвлийн баярын гол бэлгэ тэмдэг болсон гацуур модыг хэрхэн чимэглэх талаар Кристофер Кейн гурван үнэтэй зөвлөгөө өглөө. Юуны өмнө гацуур модоо тоглоом, чимэглэлээр харамгүй чимэх хэрэгтэй гэнэ. Харин хоёрдугаарт гацуур модоо илүү онцгой болгох хэрэгтэй. "Зул сар бол өнгөрсөнтэй салшгүй холбоотой баяр. Тиймээс өнгөрснөө санан дурсах хуучин эсвэл хүүхдүүдийн хийсэн тоглоом зэрэг жижиг деталиуд нь одоо цагийн үнэ цэнийг ойлгоход тусална" гэж Кейн хэллээ. Эцэст нь гацуур модоо чимэглэхдээ бүтэн өдрийг зарцуулаарай. Үүний тулд баярын уур амьсгал оруулах дууны плейлист бэлдэх хэрэгтэй гэжээ.

цааш үзэх