Хайх

Судалгаа: 2100 он гэхэд хүмүүсийн дундаж наслалт 130 хүрнэ

Судалгаа: 2100 он гэхэд хүмүүсийн дундаж наслалт 130 хүрнэ

Text: Buro.Mongolia


Хүмүүсийн дундаж наслалт XXI зууны эцэс гэхэд 130 нас хүртэл нэмэгдэх өндөр магадлалтай хэмээн Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд тооцоолж байгаа бөгөөд тэд уг судалгаагаа Demographic Research сэтгүүлд нийтэлжээ. Эрдэмтэд сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн өндөр настнуудын тоо мэдэгдэхүйц хэмжээнд өссөн болохыг онцолсон юм.

Мэргэжилтнүүд хүн ам зүйн урьдчилсан мэдээлэл болон Олон улсын урт наслалтын мэдээллийн сангийн (IDL) сүүлийн үеийн мэдээлэл дээр суурилан дүн шинжилгээ хийсэн байна. Мөн тэд хүний ​​амьдрах хугацааны хязгаарыг судлахын тулд статистикийн загварчлал аргыг ашигласан байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар 2100 он гэхэд хүмүүс 124 нас хүртлээ амьдрах магадлал 99%, 127 нас - 68%, 130 нас - 13% байгаа гэнэ.

Сонирхуулахад, манай дэлхийд 100 насны босгыг давсан дор хаяж хагас сая хүн байгаа билээ. Одоогийн байдлаар хамгийн өндөр настай хүн бол 118 настай Кейн Танака хэмээх Япон эмэгтэй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх